Агаарын бохирдол ихтэй үед N95 шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөж байна
Хүйтэн өдрүүдэд агаарын бохирдол болон ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам бол амны хаалт зүүх юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөснөөр N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй маскын 2.5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95 хувь байдаг аж.
Иймд агаарын бохирдол их, ханиад томууны дэгдэлттэй үед энэхүү маскийг зүүж эрсдэлээс өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалахыг зөвлөлөө.
Харин энгийн даавуун амны хаалтын шүүх чадвар 51 хувьтай байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.