Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
19 цаг 9 мин
Монгол Улсын агаарын шинэ зам нээгдлээ

“МИАТ” ТӨХК Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Мин хот руу анхны хуваарьт нислэгээ амжилттай үйлдлээ.

Энэхүү хуваарьт нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улс, Вьетнам улс хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

“МИАТ” ТӨХК-ийн энэхүү нислэг нь долоо хоногийн мягмар, баасан гарагуудад тогтмол үйлдэгдэх бөгөөд өнөөдрийн нээлтийн нислэгээ нийт 292 зорчигчтойгоор үйлдлээ.

Энэ жил Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо улам бүр нэмэгдсээр байгаа. Тэр хэрээр агаарын тээврээр зорчигчдын тоо ч хурдацтай өсөж байна.

Иймд Зүүн өмнөд Азид төдийгүй дэлхийд эдийн засаг, аж үйлдвэрлэл, аялал жуулчлалаараа тэргүүлж буй Хо Ши Мин хотын нислэг тогтворжсоноор цаашид зорчигч тээвэр болон ачаа эргэлт улам бүр ихсэх төлөвтэй байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ