Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-04-27
Дэлхийн дата форум Ханжоу хотод үргэлжилж байна

БНХАУ-ын Ханжоу хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Дэлхийн дата форумын үеэр “Хөгжлийн тоон мэдээлэлд парламентын гишүүдийг татан оролцуулах нь: Статистикийн байгууллагуудад гарч буй шинэлэг ажлууд” салбар хуралдаанд ҮСХ-ны төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалт хамтын ажиллагаа: УИХ болон Үндэсний Статистикийн Хороо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мөн тэрээр “Өгөгдөлд итгэх итгэл, ёс зүйг бэхжүүлэх нь” дээд түвшний нэгдсэн хуралдаанд оролцлоо. Энэхүү хуралдаанаар улс бүрийн статистикийн байгууллагын төлөөлөл өгөгдлийн ил, тод нээлттэй байдлын хүрээнд тоон мэдээлэлд итгэх итгэл, мэргэжлийн болон ёс зүйн зарчим, хууль эрх зүй, институтийн орчны талаар санал солилцсон юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ