Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр салхи шуурагтай, хүйтэн байхыг анхааруулж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны 20 цагаас
2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар -1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс
2023 оны тавдугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 5-р сарын 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, тавдугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20-24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29, 30-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Тавдугаар сарын 1, 2 -нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.