Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-12-18
Томуугийн оргил дэгдэлт 12 дугаар сарын сүүлчээс эхлээд нэгдүгээр сарыг дамнадаг

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хүйтний эрч чангарч байна. Агаарын бохирдол өвлийн улиралд нэлээд тулгамдсан асуудал болдог. Ханиад томуугийн дэгдэлт ихэсдэг. Томуугийн хамгийн оргил дэгдэлт бол 12 дугаар сарын сүүлчээр эхэлж, нэгдүгээр сарыг дамнадаг. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Агаарын бохирдол гэхээр бид зөвхөн гэр хорооллын яндангийн утаагаа бодоод байдаг. Гэтэл автомашинаас гарч байгаа дутуу шаталтын бүтээгдэхүүн яаж үнэртдэг билээ. Монгол Улсад хамгийн их тулгамдсан асуудал бол тамхи. Монгол эрчүүдийн 50 хувь нь тамхи татаж байна. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдээс болоод халдварт болон халдварт бус өвчнүүд нэмэгдэж байдаг" гэлээ.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол амны хаалт юм. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ, автобус болон олон нийт цугларсан газарт амны хаалт зүүх хэрэгтэй. Хүүхдүүддээ амны хаалт зүүлгэхийг эцэг эхчүүд анхааралдаа аваарай. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний оролцоо их чухал гэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ