Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд СЕХ үнэмлэх гардуулна2021 оны найм удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардан авснаар эхлэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон.
Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарт 10.30 цагаас эхлэн нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд сурталчилгаагаа орон даяар явуулж, covid-19-ийн халдвар тархсан хүнд нөхцөлд сурталчилгаагаа явуулах юм.