Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Уржигдар 12 цаг 05 мин
Томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр "Арванхоёрдугаар сарын эхэн үед томуугийн А, Б хүрээний вирус бүртгэгдээгүй байсан бол энэ долоо хоногт томуугийн А хүрээний вирус бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар авсан нийт сорьцын 20-28 хувьд “А” хүрээний вирус бүртгэгдсэн учир жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Томуугийн А хүрээний вирус нь синциталь, риновирустэй харьцуулбал илүү хүнд өвчлүүлж, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй. Томуугийн өвчлөл хүүхдэд эрсдэл өндөр байсан бол насанд хүрэгчдэд ч аюул учрах эрсдэл нэмэгдлээ. Томуугаар амь насаа алдаж байгаа хүн амын 80 орчим хувь нь насанд хүрэгчид байна.

Томуугийн А хүрээний вирус нь насанд хүрэгчид тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнуудад эрсдэл өндөр учраас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна" гэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ