Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-12-24
Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Тиймээс эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу 12 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас дахин эхлүүлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ