Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-04-28
"ИЖОБ" платформоор дамжуулан сүүлийн 10 хоногт 481 иргэн ажилд зуучлагджээ
Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформоор дамжуулан сүүлийн арав хоногт 481 иргэн ажилд зуучлагдлаа. 
 
Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар 5639 ажил олгогч, 15286 ажлын байр, 28283 ажил хайгч иргэн бүртгэгдээд байна.
 
Энэхүү цахим платформыг 1 сая гаруй хэрэглэгч ашиглах боломжтой томоохон хэмжээний цогц платформ болгохыг зорин системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэхээр ажил олгогч, иргэд олон нийт, нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллаж байна.
 
Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгодог “Ижоб” платформын мобайл аппликэйшныг мөн хэрэглээнд нэвтрүүлээд байна.
 
Дараах QR кодоор “EJOB” аппликэйшныг гар утсандаа татаарай гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ