+15
Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-12-25
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тус хуулинд, өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулахаар тусгажээ.

Ингэхдээ газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байр хамрах юм байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв.

Ташрамд, манай улсад өнөөдрийн байдлаар 385.300 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ