Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-12-26
Сүхбаатар дүүргийн эмнэлэг ирэх сарын 6-ныг хүртэл ажиллахгүй

Сүхбаатар дүүргийн эмнэлэг ирэх сарын 6-ныг хүртэл ажиллахгүй болсон байна.

Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айлд байрлах Сүхбаатар эрүүл мэндийн төвийн барилгын гадна фасад, дээвэр засварын ажлыг гүйцэтгэж дуусжээ.

Дотор засвар буюу 1-р давхрын шалны засварыг хийж дуусгахад эмнэлгийн талбайг бүрэн чөлөөлөх шаардлага үүссэн байна.

Иймд эмнэлгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн, 2025 оны нэгдүгээрр сарын 6-ны өдрийг хүртэл түр зогсоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 13-р хороонд байрлах шинээр ашиглалтад орсон “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Засварын ажил явагдах хугацаанд иргэд, үйлчлүүлэгч нарыг Сүхбаатар эрүүл мэндийн төвийн лавлах 7705-7700 дугаарын утсаар мэдээлэл авах болон 13-р хороонд байрлах “Сэлбэ” нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхийг санууллаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ