НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг тавдугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам оролцох юм.
Мөн Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагууд хамтран оролцоно.
Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирж хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл аваарай. Түүнчлэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдох боломжтой.