Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-01-02
Автобусанд 1000 төгрөгөөр зорчих асуудал хойшилжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ тарифт зарим өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-наас иргэд автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, хүүхэд 200 төгрөгөөр зорчсон хэвээр, ахмадууд нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих учиртай. 

Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилж, 1000 төгрөгөөр зорчих тариф хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа" гэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ