Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-05-01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж буй салбарын төлөөлөлтэй уулзав

Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Цаг уур орчны шинжилгээний газар, Хараагийн бүсийн сум дундын Ойн анги, Сэлэнгэ бүсийн сум дундын Ойн анги, Тужийн нарсны УТХГ-ын хамгаалалтын захиргаа болон Сав газрын захиргааны төлөөлөлттэй салбарын тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлын тухай санал солилцов.

Уулзалтаар:

•Тужийн нарсан ойг болзошгүй түймрээс урьдчилан сэргийлэх галын зурвас хийх;
• Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотой хэрэгжилтийн асуудлаар;
• Ойн анги үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байргүй байгаа тухай;
•Цаг уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны урсгал зардал хасагдсаныг дахин авч хэлэлцэх;
•Байгаль хамгаалагчдын техник, хэрэгслийн дутагдал;
• Салбарын хяналтын Улсын байцаагч нарт сургалт хийх;
• Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламж барих гэх мэт асуудлаар санал солилцож, асуултад хариулав.

Хөндөгдсөн асуудлуудыг шийдвэрлэхээр тухай бүрд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг өгөв.

Үүнд:

-Улсын байцаагч нарт шүүх,прокурорын байгууллагатай хамтарсан сургалт хийх үүргийг БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох-д;

-Ойн ангийн байрны асуудлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т уламжилж,шийдвэрлэхийг Ойн газрын дарга Б.Оюунсанаад;
-Тусгай хамгаалалттай газар нутагт ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од-д;
-Харин Цаг уур орчны шинжилгээний газрын бодит зардлын асуудлыг судлан үзэх;
-Байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай дөрвөн дугуйт болон мотоциклийн асуудал хэлэлцээрийн түвшинд явж буйг хэллээ.
 

Мөн Цаг уур орчны шинжилгээний албан хаагчдыг гаднын улс оронд туршлага солилцох асуудлыг судлуулах чиглэл өгч, хэд хэдэн олон улсын байгууллагат хүсэлт өгсөн тухай мэдээлэл өгөв. Үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавин ажиллах ба БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нар 5 дугаар сарын 5-нд дахин Сэлэнгэ аймагт ажиллана гэв.

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ