Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-05-01
Нурангинаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба, салбаруудын харилцан ажиллагаа, хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийг зохион байгууллаа.

Сургалт дадлагын хүрээнд нийт 5 цэгийг байгуулан, сургалт, бэлтгэлд “Holmatro” аврах ажиллагааны иж бүрдэлтэй ажиллах, өндрөөс аврах ажиллагаа, хорт хий утаанаас хамгаалах баг болон Л-1 цувтай ажиллах, аврах ажиллагааны уяа зангилаа, нэрвэгдэгчийг зөөвөрлөх, гурван хөлт хийн дэр ашиглан нурсан барилгын хийцийг өргөх дадлага хийлээ.

Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон ой, хээрийн түймрийн багаж хэрэгсэлтэй ажиллах болон шөнийн цагт цагийн байдал өгч, нурангид дарагдсан, өндөр барилга байгууламжид осолдсон болон бүрэн цутгамал, төмөр бетонон байгууламжаас нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах зэргээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, харилцан ажиллагаагаа жигдрүүллээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ