Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-01-10
Гүний уснаас эрэн хайх, аврах дрон өглөө

ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа "Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр"-ийн хүрээнд олгосон хоёр ширхэг гүний уснаас эрэн хайх, аврах дроныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт хүлээлгэн өглөө.

Тус дрон нь агаарын температурын -10-аас +50 градуст 200 метрийн усны гүнд хайгуул хийх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, аврагчдын аюулгүй байдлыг хангах, объектуудыг илрүүлэх, усны чанар шалгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Энэ үеэр 2025 онд хамтарч ажиллах чиглэлийн талаар санал солилцож, "Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь" төслийн хүрээнд нийлүүлж байгаа иж бүрэн зөөврийн ариун цэврийн байгууламжийг хүлээлгэж өгөх ажлын талаар санал солилцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ