Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Өчигдөр 16 цаг 01 мин
Говьсүмбэрт Сорилтын лаборатори барих зураг төслийг шинэчлэн боловсруулах зардлыг шийдвэрлэв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лабораторид ажиллаж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.

Тус лаборатори нь хими хор судлал, нян судлал хорио цээр гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, хими, хор судлалын лаборатори нь итгэмжлэлийн хүрээний 25 нэрийн 128 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж байна. Харин нян судлалын лаборатори нь 18 нэрийн 84 үзүүлэлт, хорио цээрийн 3 нэрийн 6 үзүүлэлтээр тус тус шинжилгээ хийж байна.  Түүнчлэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй 2016 оноос эхлэн бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах гэрээ байгуулан, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг улиралд нэг удаа графикийн дагуу шинжилгээнд хамруулж, бүтээгдэхүүний чанарыг хянан баталгаажуулж иржээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Стандарт бол улс орны хөгжлийн гарц шийдэл юм. Монгол Улсын Засгийн газраас “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд стандартыг мөрдүүлэх, хэвшүүлэх, хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, энэ салбарт онцгой анхаарал хандуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл эрс нэмэгдэж байна. Тиймээс хүнсний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар стандартад анхаарч, хяналт тавих шаардлагатай. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд шинжилгээ авах бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, лабораторийн багаж тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнийг чадавхжуулах сургалтад тогтмол хамруулах ажлыг зохион байгуулах нь чухал” гэдгийг тодотгосон.

Мөн энэ үеэр Говьсүмбэр аймгийн СХЗХ-ийн лабораторид шаардлагатай авто машин,  багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн шинээр баригдах барилгын зураг төслийг шинэчлэн боловсруулах зардлыг шийдвэрлэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ