2023 оны 5 дугаар сарын 01-нээс 2023 оны тавдугаар сарын 08-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр халах боловч нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 4, 5-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Хугацааны эхэнд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр байна.
Агаарын температур: Шөнөдөө хугацааны эхээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хугацааны сүүлчээр Яармаг-Сонгины орчмоор 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө хугацааны дунд үеэр 3-8 хэм, бусад хугацаанд +8-13 хэм дулаан байна.