Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-01-17
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна

2025 оны 01 дүгээр сарын 17-26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.  

Хур тунадас: Нэгдүгээр сарын 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд Хэнтийн уулархаг нутгаар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 20-нд ялимгүй цас, 24-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 25-30 хэм, бусад хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 24, 25-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 29-34 хэм, бусад хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ