Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-01-21
Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгчид уурхай, төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа

Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар тэргүүтэй хурлын төлөөлөгчид 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хяналтын менежер Н.Пунцаг, Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, Төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү, Үйлдвэрлэл, техникийн газрын дарга А.Даваахүү, Нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга Ө.Нямаа, Ерөнхий инженер Б.Мөнхзаяа нарын компанийн удирдлагууд сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулав.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ өдөр уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл болон зарим холбогдох асуудалтай газар дээр нь очиж танилцаж, санал солилцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ