Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль кориновирусын цар тахлын дэгдэлттэй үед зохион байгуулагдах юм. Энэ үед халдвар хамгаалын дэглэмийн хэрхэн баримтлах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодруулахад “Нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулах нь зүйтэй. Хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй байх, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөнө. Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина.
Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, цэвэрлэгээг давхар хариуцаад явах хэрэгтэй.
Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 8-нд 09:00-20:00 цагийн хооронд явагдана. Цар тахлын улмаас тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна. Гэхдээ арай өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтална" гэлээ.