Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-01-28
"E-Mongolia"-гаас зээлийн мэдээллийн лавлагаа, зээлжих зэрэглэлийн FICO оноо шалгах боломжтой

Иргэн та E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн FICO оноогоо шалгах боломжтой. 

АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм.

FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 онооны хооронд дүгнэдэг.

Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлдэг.

Тэгвэл "Титан Си Ар Эй ЗМС" ХХК буюу Sainscore зээлийн мэдээллийн сантай хамтран тус үйлчилгээг нэвтрүүлснээр зээл олгох шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой болгох ба зээлдэгч байгууллагуудын зээл судлах зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ