Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-01-29
Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01:13 цагт Онцгой байдлын ерөнхий газарт өгчээ.

Тодруулбал, нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.   

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ