ХХЕГ: НҮБ-д бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр улсын хооронд 1958, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг хоёр улсын хооронд 1962 онд шинэчлэн тогтоож, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажуулан, Нэгдсэн Үндэсний Байгууллагад 1975 онд бүртгүүлсэн.
Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна.
Хилийн шугамын уртыг 20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг.
Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.