Зорчигчоо загнасан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэжээ.
Тодруулбал, иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, нийтийн тээврийн автобусны таван жолоочийг тус бүр 25,000 төгрөгөөр торгожээ.
Эдгээр жолооч нь автобусны буудлаас хүнээ аваагүй, дамжин суух талаар асуусан иргэнийг "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр доромжилсон, бэлэн мөнгө авсан, автобусыг бүтэн цаг шахам хүлээсэн тухайгаа хэлсэн иргэнийг "Битгий элийрээд бай балай авгай минь" гэхчлэн загнасан зэрэг зөрчлийг гаргасан нь камерын бичлэгээр тогтоогджээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.