Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-02-07
О.Алтангэрэл: Хохирогчийг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална

Цагдаагийн байгууллагаас хохирогчдын мэдээллийг задруулсан асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 23-нд эрдэнэт зургаан хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлээд "Энэхүү хэрэг явдлын хохирогч болсон Хилийн цэргийн 0184-р ангийн байлдагч н.Одбаяр нь албандаа үлгэр жишээ хааж, хамт олондоо бахархал болсон байлдагч юм. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага АТГ-тай хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ХЗДХ-ын сайдын хувьд энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Нэгдүгээрт, зургаан иргэн угаартаж, амиа алдсан асуудалтай холбогдуулан ЦЕГ, АТГ-аас “Тавантолгой түлш” ХК-ийн 2018-2024 онд ажиллаж байсан үе үеийн удирдлагуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн 29 нэр төрлийн химийн бодис болон барьцалдуулагч бодист шинжилгээ хийнэ.

Хоёрдугаарт, хохирогчдын эмзэг мэдээллийг харуулсан хувийн нууцтай холбоотой мэдээлэл цахим орчинд өчигдөр орой цацагдсан. Энэ нь зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал биш. Монгол Улсын хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн 13.10, 13.11-р зүйлийг зөрчсөн ноцтой гэмт хэрэг гарсан. Хувь хүний нууцад халдсан, задруулсан үйлдэл нь тав хүртэлх жилийн хорих ялтай, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Хохирогчдын тухай зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан.

Тиймээс тэдний тухай худал мэдээллийг зориудаар тараасан гэж үзэж байна. Хууль зүйн сайдын хувьд дээрх хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байна. Харин хохирогчийг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална” гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ