Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-05-03
Б.Сүхбаатар: Албан тушаалаа урвуулан ашигласан нэр бүхий гаалийн байцаагч нарын хэргийг АТГ-д шилжүүллээ

ГЕГ-аас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн улсын байцаагч нарт дараах арга хэмжээг авч байна.

Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч “О, Г, М” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан зөрчил гаргасан Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн нэр бүхий 6 алба хаагчдад сахилгын шийтгэл ногдуулав. Үүнээс Гаалийн улсын байцаагч “Б”, “Ж” нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, Гаалийн улсын ахлах байцаагч “Д”, “Ө” нарын албан тушаалыг бууруулах, Гаалийн улсын байцаагч “А”, Гаалийн улсын ахлах байцаагч “Г” нарт гаалийн албанаас халах сахилгын шийтгэл тус тус ногдуулав. Эдгээр алба хаагчдыг шууд удирдлагаар ханган ажиллаж буй газар, хороо, нэгжийн дарга, удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрийн нээлттэй сахилгын шийтгэл ногдуулсан.

Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 4 гаалийн улсын байцаагч, 4 гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй эс үйлдэл гаргасан байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэн шалгуулж байна.

Эх сурвалж: ГЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ