Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-02-14
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Баянхонгорын Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 10.1-20 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 30-50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас 1.1-7.7 градус хүйтэн.

Архангай, Хөвсгөлийн нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Ховд, Говь-Алтай, Булган, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджийн орчим ба түүнээс дулаан, хур тунадас нутгийн 70 гаруй хувьд дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ