Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-02-17
"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий.

Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг.

Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ