Зам тээврийн ослын үед хүний амь нас хохироогүй бол даатгалаар шийдвэрлүүлж болно
Иргэд жолооч нар замын ослын үед дараах нөхцөлд заавал Цагдаагийн байгууллагад хандалгүйгээр даатгалын компанидаа хандах боломжтой.
Тодруулбал, Зам тээврийн осол болсон үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын байгууламж бусад зүйлд хохирол учруулаагүй, хоорондын маргаангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч бүртгэлд авахуулж, тодорхойлолт авах шаардлагагүйгээр даатгалын байгууллагад дуудлага өгч шийдвэрлүүлэх боломжтой.
Жолооч та бүхэнд дээрх тохиолдол байгаа бол даатгалын байгууллагад хандах боломж байгааг зөвлөж байна.
Мөн энэ тохиолдолд торгуулийн ара хэмжээ Цагдаагийн байгууллагаас авахгүйгээр зохицуулсан байдаг.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.