Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-02-24
БНХАУ-ын Газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, тус улсын төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Хоу Цизүнь, Дэд ерөнхий захирал Жан Давэй тэргүүтэй тус компанийн төлөөлөлтэй уулзалт хийсэн.

"Cи Эн Пи Си" компанийн охин компани болох Дачин ойлфийлд компани нь 65 гаруй жилийн түүхтэй, Дачингийн орд газар нь хятадын томоохон орд газруудын нэг бөгөөд ашиглалтад шилжсэнээс хойш өнөөдрийн хүртэл хугацаанд 2,5 тэрбум тонн түүхийг тос олборлосон ба энэ нь Хятад Улсын хэмжээнд олборлосон нийт түүхий тосны 30 хувийг эзэлдэг.

Мөн "Cи Эн Пи Си" компани нь нефтийн боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал өндөртэй, жилд 100 гаруй сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой гэдгийг тус корпорацийн ерөнхий захирал Хоу Цизүнь онцоллоо.

Гэхдээ талууд хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулах, тээвэр логистикийн боломж, нөхцлийг бүрдүүлэх, тогтвортой хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ