Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа
Ерөнхий сайд Монгол Улсын төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн талаар товч танилцуулав. Монгол Улс Төв Ази, Зүүн Хойд Ази эсвэл Ази Номхон далайн орнуудтай бүс нутгийн түншлэл хөгжүүлэх замаар ган гачигт тэсвэртэй байдлыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна