“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн үндсэн сургалт зохион байгуулагдлаа
УИХ-ын Тамгын газар,Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн үндсэн сургалт амралтын өдөр ( 2023.06.25) Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдлаа.