НОБГ: 9 иргэний амь нас, 3 тэрбум 563 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 48 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 9 иргэний амь нас, 3 тэрбум 563 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллээс үзэхэд иргэдийн өвөл, зуны байшинд яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл зонхилж, ил галын улмаас хогийн суваг, автомашин шатсан дуудлага нэмэгдсэн байна.