Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-05-25
ХҮҮХЭД ОЧСОН АЙЛДАА ДОЛОО ХОНОГ ТУСГААРЛАГДНА

УОК-иос өнгөрсөн бямба гарагаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээснээр хөдөө, орон нутаг руу 5-р сарын 23-24 ний байдлаар 2015 машин, 4237 хүн зорчсон судалгаа байна. Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг вакцины гэрчилгээгээ үзүүлэн, орон нутаг руу зорчихыг зөвшөөрсөн билээ. Мөн 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй байх шийдвэрлэсэн.  Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүдийг хөдөө явуулах нь их байгаа юм. 17 хүртэлх насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учир халдвар авах болон дамжуулах эрсдэлтэй. Тиймээс нийслэлээс орон нутагт очсон хүүхэд очсон айлдаа долоо хоног тусгаарлагдаж, халдварын шинж илрээгүй бол хэвийн амьдралд шилжиж болно.

Мөн эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас вакцин хийлгээгүй иргэд дээрх халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай хэмээн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ