Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-04-08
"Garcinia cambogia" бүтээгдэхүүн Монгол Улсад бүртгэгдээгүй

Гарцини камбоджи (Garcinia cambogia) нь элэг гэмтээж, элэгний хатуурал үүсгэх, зүрх судасны өвчин, цусны даралт ихэсгэх зэргээр хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг Австралийн Эмчилгээний бүтээгдэхүүний зохицуулах байгууллага, АНУ-ын Эм хүнсний агентлагаас анхааруулсан байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас нийгмийн сүлжээ, зах зээлд тандалт хийхэд Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ, ХБНГУ, АНУ-аас орж ирсэн гэх үйлдвэрлэгч нь тодорхойгүй, гарцини камбоджи (Garcinia cambogia) агуулсан бүтээгдэхүүнийг тураах үйлчилгээтэй гэж худалдан борлуулж байсан 25803 дагагч бүхий 23 фэйсбүүк хуудас, худалдан борлуулах 3 цэгийг илрүүлэн холбогдох арга хэмжээг аваад байна.

Иймд иргэн та нийгмийн сүлжээ, фэйсбүүк хуудаснаас эрүүл мэндэд эрсдэл учруулах бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлэг хүргэж байна.

Бүртгэлтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний мэдээллийг  www.druginfo.moh.mn хуудаснаас авах боломжтой.

Хэрэв та худалдан авч хэрэглэж байгаа бол доорх линкээр орж мэдээллээ ирүүлнэ үү.

https://forms.gle/FCQkPcC2PsKzD5wm8

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ