Дональд Трамп 90 хоногийн тарифын завсарлага зарлав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт ихэнх худалдааны түншүүддээ харилцан тариф ногдуулах арга хэмжээг 90 хоногоор зогсоохоо зарлаж, Уолл Стритэд томоохон өсөлт үүсгэлээ.
Трамп Truth Social-д нийтэлсэн мэдэгдэлдээ 75-аас дээш орноос худалдааны хэлэлцээр хийх хүсэлт ирсэн нь тарифын завсарлага авах гол шалтгаан болсон гэж дурджээ.
Тэрбээр мөн гомдоллоод байгаа хэмээн тодорхойлсон шинжээчдийн шүүмжлэлийг харгалзан үзсэнээ онцолсон байна.
Энэхүү 90 хоногийн түр хугацаанд хэрэгжих завсарлага нь Хятадад хамаарахгүй. Харин ч Хятадын импортын бараанд ногдуулах тарифыг 104 хувиас 125 хувь болгож өсгөсөн нь худалдааны хурцадмал байдлыг улам нэмэгдүүлээд байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.