Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-05-09
Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илтгэл тавилаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.  

Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалт 90-98 хувьтай байгаа нь  дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар илтгэлд дурдсан юм. Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгааг онцоллоо.

Хот хөдөөгийн, төрийн хувийн сургуулийн ялгаа заагийг арилгахын тулд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан. Түвшинг тогтоосноор байгууллагын менежментийг сайжруулах, багшийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь ахиулах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, суралцаж буй байршил, оройн зайнаас үл хамааран цахим платформын тусламжтайгаар хүүхэд бүрд тэгш боломж олгохоор эхний алхамуудыг амжилтай хийгээд байгааг онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр мөн Бүгд Найрамдах Гвиней Улсын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт болон хѳдѳлмѳр эрхлэлтийн сайд, Ливи Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан судалгааны сайд, Цахиурын хѳндий дэх Мк Кинсей байгууллагын мэдлэгийн шинжээчидтэй уулзсан.

Уулзалтаар аливаа эрсдэлийг даван туулах чадавхтай, тогтвортой боловсролыг хѳгжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ