Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-05-25
5-Р САРЫН 26-НД ДАРХЛААЖУУЛАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД АЖИЛЛАНА

Өнөөдөр буюу 5-р сарын 25-нд Улаанбаатар хотод 57 суурин цэгт, гурван явуулын цэгт 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26,606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Маргааш /2021.05.26/ буюу Бурхан багшийн их дүйчсэн өдөр болох бүх нийтийн амралтын өдөр дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй PCR шинжилгээний суурин гурав, явуулын гурван цэг:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

 

 Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ