Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-04-14
Төгсөх дамжааны резидент эмч нарыг АНУ-д суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардууллаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. 

Энэ хүрээнд БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоо”-той хамтран 3 шатны сонгон шалгаруулалт явуулж, 2025 оны 6 дугаар сард төгсөх дамжааны 2 резидент эмчийг АНУ-д суралцуулахаар шалгаруулаад байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн 2-р дамжааны резидент эмч О.Номунзул, Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын 2-р дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нар шалгарч батламжаа гардаж авлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ