Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-04-16
"Эдүтэн" цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилээс Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлсэн "Эдүтэн" цахим системийг 2022-2023 оны хичээлийн жилд туршиж, 2023-2024 оны хичээлийн жилд 3-4 дүгээр анги, 2024-2025 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид хэрэгжүүлж байгаа билээ.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд мобайл аппликейшн, багшид зориулсан арга зүйн удирдамжийг танилцуулах зорилгоор Эдүтэний Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Макке Леппанен, программист Тээмү Ражала нар Монгол Улсад ажиллаж байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр Макке Леппанен, Тээмү Ражала нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим системийн шинэчлэл хийгдсэнээр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж, интернэтгүй орчинд ажиллах, багш нар олон улсын математикийн сургалтын арга зүйгээс суралцах, хэрэгжүүлэх боломжтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ