Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-04-16
Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Боловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-иуд хамтран ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежуудад “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төсөл хэрэгжсэнээр хүнд машин механизмын механикч/техникч, хүнд машин механизмын операторын чиглэлээр хосмог сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сонгогдсон сургалтын байгууллагууд болон хамтрагч ААНБ-ууд хамтран хэрэгжүүлнэ.

Хосмог сургалтаар техникчийн түвшинд 30 оюутан суралцах ба төгсөгчдийн 80 хувь нь ажлын байртай болсон байна.

Сургалтын байгууллагын багш болон үйлдвэрийн дадлагажуулагч багш 15 (тэдгээрийн 8 нь эмэгтэй) хүнийг жендерийн мэдрэмжтэй заах арга зүйгээр бэлдэнэ.

Нийт 115 буюу 15 багш, 50 ажилгүй иргэд, 50 инженер, техникийн ажилчдад (тэдгээрийн 10 хувь нь эмэгтэй) богино хугацааны сургалт зохион байгуулна.

Хосмог сургалтаар суралцсан 60 оюутан ажил мэргэжилд бэлтгэх, зөөлөн ур чадварын сургалтад хамрагдсан байна.

Үйлдвэрийн дадлагажуулагч багш болон сургуулийн багш нийт 15 хүн зөөлөн ур чадварын сургалт (5 хүртэл хоног)-д хамрагдана.

30 оюутан (залуучууд байх, үүний 10 хувь нь эмэгтэй байх) хүнд машин механизмын чиглэлээр 3 хүртэлх жилийн хугацаанд хосмог сургалтад хамрагдсан байна.

Техникчийн түвшний 30 оюутан хүнд машин механизмын чиглэлээр 3 хүртэлх жилийн хугацаанд хосмог сургалтад хамрагдсан байна.

Хосмог сургалтад хамрагдах элсэгчдийн тоо 20 хувиар өссөн байна.

Ахлах сургуулийн 200 сурагчид (тэдгээрийн 50 хувь нь эмэгтэй) хүнд машин механизмын салбарт хөдөлмөр эрхлэх боломжийн талаарх мэдээллийг авсан байна.

Сургалтын 2 байгууллага хосмог сургалтад хамрагдах оюутны тогтвортой менежментийн хөтөлбөртэй болсон байх юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ