Тамирчдын анхааралд...
Сүүлийн үеийн шинжилгээгээр, Zerofit нэрийн тураах кофенд энэхүү хориотой сибутрамин бодис агуулагдаж байгаа нь БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд тухайн бүтээгдэхүүний найрлагын шошгонд энэ бодис тэмдэглэгдээгүй байсан нь анхаарал татаж байна.
Иймд:
1. Zerofit болон түүнтэй төстэй тураах, үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн хэрэглээнээс зайлсхийх;
2. Хэрэглэх гэж буй эм, хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, баталгаажсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах;
3. Хориглосон бодисын жагсаалттай тогтмол танилцаж, хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний найрлагыг нягтлах нь тамирчны үүрэг гэдгийг анхаарах хэрэгтэй гэж Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.