Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-05-09
МУГТ Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр өнөөдөр зодоглоно

Эрэгтэй -73кг-д өнгөрсөн оны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар "D" хэсгийн эхний тойрогт гоц мөргөөд байна. Жиндээ дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй тэрээр хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Кумар Арун болон Тунисын Алаеддин Бен Чалби нарын ялсантай нь хүч үзэх юм.

Тэгвэл -73кг-ийн жинд Монгол Улсын шигшээ багийг төлөөлөн зодоглох нөгөө тамирчин болох Б.Эрдэнэбаяр "B" хэсгийн эхний тойрогт Израйлын Тохар Бутбултай учраа таарсан.

Харин эмэгтэй -57кг жингийн "D" хэсгийн эхний тойрогт Л.Энхрийлэн гоц мөргөсөн бол "B" хэсгийн эхний тойрогт М.Ичинхорлоо Тайваний Лиен Чен-лингтэй учраа таарчээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ