Францын хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пенийг Европын холбооны санхүүжилтээс 3 сая евро хувьдаа завшсан хэргээр 5 жил нэр дэвших эрхийг нь хасжээ.
Марин Ле Пенийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж үзсэн шийдвэр нь улс төрийн ширүүн маргаан, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Тухайлбал, шүүгчийг заналхийлж, улс төрийн нөлөөтэй гэж буруутгах тохиолдол ихээр гарчээ.
Энэхүү шийдвэр нь улс төр дэх шүүх эрх мэдлийн талаарх хурцадмал байдлыг өдөөж, шүүмжлэгчид Марин Ле Пений хариу үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “lawfare” -ийн мэдэгдэлтэй харьцуулж байна.
Харин Марин Ле Пенийг дэмжигчид тус шийдвэрийг ардчилсан бус гэж мэдэгдсэн байна.
Маргаантай байгаа энэхүү асуудалд Марин Ле Пен давж заалдах боломжтой тул түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцох боломж бий болж магадгүй.
Гэсэн хэдий ч ажиглагчид түүнийг нэр хүндээ улам сэвтээхгүйн тулд шударга ёсыг хүндэтгэн болгоомжтой хандах ёстой гэж үзэж байна.