Г.Анужин Азийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
БНСУ-ын Жинжү хотод зохион байгууллагдаж буй Азийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээний Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Анужин оролцож, гурван алтан медаль хүртлээ. Тэрээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн ийнхүү гурван алтан медаль авчээ. Түүний хувьд 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан .
Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.