Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр тохиож байна
Монгол Улс 2024 оны Глобал инновацын индексээр дэлхийн 133 орноос 67 дугаар байрт эрэмбэлэгдсэн.
Энэ нь IT үйлдвэрлэл, үйлчилгээ, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг харуулж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх жилүүдэд дараах чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:
- Дэлхийн инновацын үзүүлэлтийг 10 байраар ахиулах;
- Инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчныг сайжруулах;
- Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлэх;
- Төрийн өмчийн их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгон хөгжүүлж, академик эрх чөлөөг ханган, инновацын экосистемийг бүрдүүлэх.
- Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг ДНБ-ий 1 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлэх.
- IT, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлнэ.
Үндэсний баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.