Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
4 цаг 0 мин
Ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Ёс зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэгтгэх, холбогдох хуулийн хэрэглээний талаар арга зүйн зөвлөмж авах, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж болон соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж” сэдвээр Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Ёс зүйн дэд хорооны ажиллах журам, ёс зүйн зөрчил бүртгэл хяналтын дэд систем, сэдвээр ёс зүйн хорооны Ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар мэдээлэл хийлээ.

Энэхүү сургалтаар ёс зүйн орчин үеийн хандлага, ёс суртахууны үндсэн суурь болох хүн чанар, байгууллагын соёлын өөрчлөлтөөр дамжуулан ёс зүйг хэрхэн дэмжих зэрэг арга замуудыг танилцуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ