Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
6 цаг 3 мин
"Хуулиа дээдэлье" тэмцээний нэгдүгээр шатанд 25 сумын 170 гаруй хүүхэд өрсөлдлөө

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн аварга баг шалгаруулах "Хуулиа дээдэлье" тэмцээнийг 18 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулснаараа онцлогтой.

Эхний шатны тэмцээнийг 4 бүс буюу Зуунмод, Лүн, Борнуур, Эрдэнэ сумдад төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд нийт 25 сумын 170 гаруй хүүхэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

Тодруулбал,

Зүүн Бүсийн тэмцээнд:

Тэргүүн байр- Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг

Дэд байр- Баян сумын “Сүлд” баг

Хойд бүсийн тэмцээнд:

Тэргүүн байр- Борнуур сумын “Фемида” баг

Дэд байр- Жаргалант сумын” Импенити” баг

Төвийн бүсийн тэмцээнд:

Тэргүүн байр- Зуунмод сумын “ZM stars”

Дэд байр- Алтанбулаг сумын “Хуулийн микрофон” баг

Баруун бүсийн тэмцээнд:

Тэргүүн байр- Лүн сумын “Хатуу самар” баг

Дэд байр- Эрдэнэсант сумын “Альфа” багууд тус тус шалгарсан байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ