Цаг агаар
Валютын ханш
Улс төр
Уржигдар 09 цаг 33 мин
Тээвэр, логистик, боомтын дэд бүтцийн салбарыг дэмжиж, өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны зүгээс Монгол Улсын боомтын хөгжлийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудын талаар Дэлхийн банкны төлөөлөгчдөд танилцуулга хийв.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Монгол Улсад Монгол Улсын боомтын хөгжлийг түргэтгэхэд Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд тээвэр, логистик, боомтын дэд бүтцийн салбарыг дэмжих, өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй болохыг харилцан тохиролцож, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус уулзалтад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга О.Нарандэлгэр, Сайдын зөвлөх Д.Одгэрэл нар оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ